Өнөөдөр өглөө Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн плей-оффын тоглолтууд үргэлжлэн явагдлаа. Эхний тоглолтод ялагдаад байсан Лос-Анжелес Лейкерс баг Портленд Трэйл Блэйзерсийг 111:8 харьцаатай бут ниргэлээ. Энтони Дэвис 31 оноо авсан бол Жеймс аравхан оноо авч, замналынхаа анти-рекордыг тогтоолоо. Портленд багийн лидер Дэмиан Лиллард зүүн гарын долоовор хуруугаа тулгаад талбайг орхисон. 18 оноо авч амжаад байсан Лиллард дараагийн тоглолтод орохгүй байх магадлалтай гэж байсан ч эмнэлгийн шинжилгээгээр зүгээр гарчээ.
Яннис Адетокунбо Орландотой хийсэн хоёр дахь тоглолтод 28 оноо, 20 удаа самбараас бөмбөг авч, 5 оновчтой дамжуулалт өгсөн байна. Тэрбээр домогт Чарльз Барклигаас хойш плей-оффын эхний хоёр тоглолтод тус бүр 25 оноо, 15 самбар, 5 дамжуулалтаас илүү амжилт гаргасан анхны тоглогч боллоо. XXI зуунд хэн ч ийм амжилт үзүүлээгүй юм.
Милуоки – Орландо 111:96 (25:13, 39:30, 29:30, 18:23)
HP Field House
Милуоки: Я. Адетокумбо (28 + 20 сам), Б. Лопес (20), Бледсоу (13 + 7 дам), Мэттьюз (7), Миддлтон (2 + 6 дам) – гараа; Коннотон (15 + 11 сам), Дивинченцо (11), Корвер (9), Хилл (2), Марв. Уильямс (2), Р. Лопес (2).
Орландо: Вучевич (32 + 10 сам), Фурнье (12), Фульц (11), Эннис (8 + 10 сам), Кларк (3 + 7 сам) – гараа; Росс (12), Огастин (10), Берч (5), Айванду (3).
Цувралын харьцаа – 1-1
Лейкерс – Портленд 111:88 (27:19, 29:20, 32:19, 23:30)
AdventHealth Arena
Лейкерс: Дэвис (31 + 11 сам), Колдуэлл-Поуп (16), Жеймс (10 + 7 дам), Макги (10 + 8 сам), Грин (3) – гараа; Жей Ар Смит (11), Ховард (9), Кузма (7), Кук (5), Уэйтерс (4), Карузо (3), М-ф Моррис (2), Дадли (0).
Портленд: Лиллард (18), Макколлум (13), Нуркич (9 + 8 сам), Гэбриэл (7), Энтони (2) – гараа; Саймонс (11), Трент (8), Хорд (6), Уайтсайд (6 + 9 сам), Адамс (4), Хезоня (4).
Цувралын харьцаа – 1-1
Сэтгэгдэл ( 0 )