“KING TUG” Н.ТӨГСЦОГТ чансааны манлайд бичигдлээ

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

Ц.Энхтүвшин , “ Таван цагариг”.

Мэргэжлийн боксын IBO (International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн Дэлхийн аварга болж, WBC (World boxing council) холбооны 57,2 кг-ийн жинд Дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулаанд өнгөрөгч хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан “KING TUG” Нямбаярын Төгсцогт маань ирэх есдүгээр сарын 19-нд Мексикийн “Zurdito” ( Солгой) хочит Эдуардо Рамирес хэмээх боксчинтой 12 раунд , “title eliminator” статустай (хэн ялсан нь дараа нь дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болно гэсэн үг) Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “ Mohegan Sun Arena” ордонд тулалдахаар болсон билээ.

WBC өчигдөр боксчдын шинэ чансааг зарласан бөгөөд featherweight буюу 57,2 кг-ийн жингийн чансааг манай Н.Төгсцогт манлайлж, нэгдүгээрт бичигдлээ. Түүнтэй өрсөлдөх Э.Рамирес дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Энэ жинд WBC-ийн чансааг тэргүүлж байсан АНУ-ын Жесси Магдалено WBO холбооны мөн жингийн номер нэг Мексикийн Эманэуль Навареттетэй WBO-ийн аваргын төлөө тулалдахаар болсон, WBC холбооны чансааны хоёрт бичигдэж байсан Их Британы Кид Гэлэхэд IFB холбооны чансаанд нэгдүгээрт бичигдэж, тулааны товоо хийгээгүй байгаагаас “KING TUG” маань ийнхүү шинэ чансааг тэргүүлжээ.

Н.Төгсцогт Э.Рамиресийг ирэх тулаанд ялбал өнгөрөгч хоёрдугаар сард оноогоор ялагдсан “Бага” Гэри Рассельтай дахин дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдаж, “даагаа нэхэх” сайхан боломжтой болох юм.

Харин энэ жинд дэлхийн аваргын цол, бүсийг эзэмшиж буй АНУ-ын Гэри Рассель дараагийн тулаанаа WBO холбооны 66,7 кг-ийн жингийн Дэлхийн аварга, WBA, WBO, IBF, WBC гээд дөрвөн том холбооны гурван өөр жинд зургаан удаа дэлхийн аварга болж байсан , мэргэжлийн рингэнд 36 тулаан хийхдээ ялагдаж үзээгүй яваа АНУ-ын Теренс Кроуфордтой хийхээр санал хүргүүлсэн тухай сураг гараад буй. Хэрэв энэ үнэн болбол WBC дүрэм ёсоор 57,2 кг-ийн жинд vacant буюу дэлхийн аваргын суудал “эзгүйрэх” магадлалтай. Ингэвээс Төгсөө маань нэг тулаанаар ч дэлхийн аварга болох боломж гарч ирнэ. Юутай ч ойрын хугацаанд энэ асуудал тодорхой болох биз. Харин “KING TUG” энэ бүгдэд анхаарлаа огт хандуулалгүй, үйл явдал яаж ч өрнөсөн ирэх тулаанд Э.Рамиресийг заавал ялах хэрэгтэй юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сурэн(66.181.161.112) 2020 оны 08 сарын 22

Кроуфордтой Рассель хэзээ ч тоглохгуй.\nТогсоо хэзээч Расселийг ялахгуй.\nРамиресийг ялах бас тун хэцуу. Ийм л бн даа.

0  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 08 сарын 21

nemergui

0  |  0
Зочин(202.126.88.153) 2020 оны 08 сарын 22

Маш сайн бэлтгэл хийж хурд хүчээ нэмэхгүй бол Гэри Рассель дийлдэхгүй сайн боксчин байсан шүү монгол дасгалжуулагчтай болох хэрэгтэй

1  |  0
зочин(202.126.88.153) 2020 оны 08 сарын 22

Маш сайн бэлтгэл хийхгүй бол Гэри Рассельээс илт дутуу байсан шүү монгол дасгалжуулагч хэрэгтэй

1  |  0
Top