Өнөөдөр ДБНХ-ны тэргүүн, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ненад Лалович 62 нас хүрлээ.
Сербийн Белград хотын бизнес эрхлэгч Ненад Лалович Олон улсын бөхийн холбооны долоо дахь ерөнхийлөгч юм. Тэрбээр 2013 оны тавдугаар сард албан тушаалаасаа огцорсон FILA-гийн ерөнхийлөгч асан Рафаэль Мартинеттигийн оронд сонгогдсоноосоо хойш дэлхийн бөхийн ертөнцийг удирдаж байна.
Ненад Лалович Югослав улс задарсны дараах Сербийн спортын ертөнцөд гол хүн нь байлаа. Түүний хүү Милош барилддаг байсан бол Ненад Сербийн бөхийн холбоог тэргүүлж, шинэ улсын спортын хөгжлийг шинэ шатанд гаргасан түүхтэй. Улсдаа олон улсын тэмцээн олныг зохион байгуулж, бөхчүүдийнхээ амьдралыг сайжруулсан нь бодит үнэн. Энэ бүхэн нь үнэлэгдэн Ненад олон улсын холбоодод ажиллаж эхэлсэн юм.
Ненад Лаловичийн аав Элчин сайд байсан тул хүү багаасаа Тунис, Ливан, Иордан, Сири, Бельги, Швейцар зэрэг орнуудаар аялан, амьдарч байв. Бага сургуулиа Тунист, дунд сургуулиа Женевт, их сургуулиа Сербийн Нови-Садад дүүргэсэн. Белградад тэр өөрийн бизнесээ эхлүүлсэн. Ресторан, теннисийн баг байгуулж, шампунь үйлдвэрлэж эхэллээ. 1995 онд барилгын компани байгуулж, одоо Японы Suzuki компанийн Серби дэх албан ёсны эрхийг эзэмшдэг.
Хүү Милош нь Лондонд боловсрол эзэмшиж, одоо шампунь, барилгын компанийг нь удирдаж байгаа бол охин Нина нь Белград дахь Газпром компанийн ажилтан.
Олон улсын бөхийн холбооны тэргүүд
Эйнар Раберг, Швед, 1921-24
Альфред Брюлль, Унгар, 1924-29
Виктор Смедс, Финланд, 1929-52
Роже Кулон, Франц, 1952-71
Милан Эрцеган, Югослав, 1972-2002
Рафаэль Мартинетти, Швейцар, 2002-13
Ненад Лалович, Серби, 2013-
Сэтгэгдэл ( 0 )