Өнөөдөр /2020.08.21/ МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг “Олимпийн бааз”-д бэлтгэл сургуулилтаа хийж буй боксын шигшээ багийн тамирчидтай уулзаж, бэлтгэл сургуулилттай нь танилцлаа.
Тус баазад боксын шигшээ багийн багш дасгалжуулагч гээд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг наймдугаар сарын 6-наас есдүгээр сарын 6-ны өдөр хүртэл нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна.
Боксын Үндэсний шигшээ баг долоо хоног бүр тамирчдынхаа бэлтгэлжилтийг шалган жин бүрт халз тулааныг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр боксын шигшээ багийн хоёр дахь удаагийн халз тулаанууд боллоо.
Түүнчлэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамирчдын бэлтгэл сургуулилт, бэлтгэл хийх нөхцөл байдалтай танилцаж, цаашид бүхий л тал дээр хамтран ажиллахаа уламжилсан байна.
Сонирхуулахад энэхүү “Олимпийн бааз”-д анхлан “Атланта-1996” олимпийн наадмын хүрэл медальт, МУ-ын гавьяат тамирчин Д.Нармандах бэлтгэлээ базааж байсан бол түүнээс хойш олон олимп, дэлхийн медальтнууд энэхүү баазад бэлтгэл сургуулилтаа хийсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )