МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр чөлөөт бөхийн шигшээ багт зөвлөгөө өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 22

Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Орхон аймагт Бие бялдрын ерөнхий болон тусгай хөгжлийн суурь бэлтгэлээ хангах бэлтгэлд гараад байгаа билээ.

Өчигдөр тус бэлтгэлийн төвд МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаяр зочиллоо.

Энэхүү бэлтгэлд шигшээ багийн тамирчдаас гадна энэ оны УАШТ-д амжилттай барилдсан залуу тамирчид хамрагдаж байна.

Эдгээр дасгалжуулагч тамирчдад МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өөрийн үнэт зөвлөгөөг өгч хол, ойрын тэмцээнд хэрхэн биеэ бэлдэх, бэлтгэл сургуулилтад хэрхэн хандах талаар зөвлөгөө өглөө.

Мөн түүнчлэн чөлөөт бөхийн хүнд жингийн тамирчдад өөрийн арга туршлага, тэмцээн ойртсон болон урт хугацааны дараах бэлтгэлд хэрхэн биеэ бэлтгэх тал дээр санал бодлоо солилцон бүх талаар туслаж дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC-н зураг.

Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC-н зураг.

Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC-н зураг.

Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC-н зураг.

Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC-н зураг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Олимп(202.179.26.158) 2020 оны 08 сарын 23

Олимп бол олон улсынх. Гэтэл Монголд үндэсний олимп гэдэг хороо байх нь зохистой юу. Хэрэв байх бол тэр нь улсын Наадам л баймаар юм. Бусад улс орнуудад ийм хороо байдаггүй. Онгон дагшин газар, үзэсгэлэнтэй байгаль орчны бохирдол хог цэвэрлэх үндэсний хороо байвал харин болж байнаа.

0  |  0
Top