Лука Дончичийн ээж хүүгээ дэмжлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 23

Даллас Маверикс багийн хамгаалагч Лука Дончичийн ээж Мириам Потербин олон нийтийн сүлжээгээр гэмтэл авсан хүүгээ дэмжлээ.

Лука плей-оффын эхний шатны Лос-Анжелес Клипперстэй хийсэн тоглолтод зүүн шагайгаа гэмтээсэн билээ.

Мираим инстаграмдаа зураг оруулж, “Чи үргэлж улам хүчтэй болоод эргэн ирдэг” гэж бичжээ.  

Дончич тэр тоглолтод 29 минут тоглохдоо 13 оноо, 10 самбар, 10 дамжуулалтын амжилт үзүүлээд байсан юм. Улирлын тоглолтод тэр хоёр удаа баруун шагайгаа гэмтээж байлаа. Эмнэлгийн шинжилгээгээр ноцтой бэртэл гараагүй ч дөрөв дэх тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top