Армен Гулян: 2028 онд холимог тулаан олимпын хөтөлбөрт орно

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 23

ОХУ-ын холимог тулаанч Армен Гулян Gagarin Sports Management-д ярилцлага өгөхдөө холимог тулаан олимпын хөтөлбөрт ороход тун ойртоод байгаа талаар ярьжээ.

Гулян “Хорин жилийн өмнө хэн ч холимог тулааныг олимпын хөтөлбөрт орно гэж төсөөлж ч байгаагүй. Тэгвэл саяхан Олон улсын холимог тулааны холбооноос  (IMMAF) холимог тулааныг олимпын хөтөлбөрт оруулах санал гаргаж, 10 мянган хүний гарын үсэг цуглуулсан. Олимпын наадмыг зохион байгуулж байгаа орон спортын нэг төрлийг хөтөлбөрт оруулах эрхтэй байдаг. АНУ 2028 оны Лос-Анжелесийн наадамд холимог тулааныг оруулахаар бэлтгэж байгаа. Холимог тулааны дүрмийг олимпын системд тохируулан өөрчилж байгаа. Гэмтэл бэртэл багатай болгоно” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top