Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга (2018, 2019), ОХУ-ын Заур Угуев Обзор Press-т дэлгэрэнгүй ярилцлага өгч, цар тахал, Токиогийн олимп, өрсөлдөгчдийнхөө талаар илэн далангүй ярьжээ.
Заур Угуев “Дэлхийн аваргад түрүүлсэн минь маш том ялалт байлаа. Бүгд их баяртай байсан. Би энэ медалийг их удаан хүлээсэн.Нисэх буудал дээр угтахаар ирсэн олон хүнийг хараад тэднийг дахин баярлуулахын тулд улам их медаль авах сан гэж бодож билээ. Хүч чадалтай байгаа цагтаа бм барилдсаар байх болно. Хөнгөн жинд аваргууд уддаггүй. Байнга жин хасах хэрэгтэй тул их ядардаг. 28-29 нас хүрээд л жин ахидаг. Олимпын дараа би жин өгсөнө гэж бодож байгаа. Үргэлж таван кг хасах бас хэцүү шүү” гэж ярьжээ.
Дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )