Монголын сагсчид аваргын төлөө Болгартай тоглоно

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 23

ФИБА 17 хүртэлх насны ур чадварын "FIBA U17 World Skill Challenge" дэлхийн аваргын тэмцээний хагас шигшээд Монголын баг Гвиней улсын багийг 111:119 харьцаатай хожиж, финалд шалгарлаа. (Гүйцэтгэсэн цагаа секунд рүү шилжүүлээд тэндээс авсан нийт оноогоо хасаад багийн оноо гарна. Бага оноотой байх тусам сайн)

Өнөөдөр манай баг FIBA U17 World Skill Challenge-ийн аваргын төлөө Панамыг хожсон Болгар улсын шигшээтэй тоглоно гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top