ВИДЕО: Бавари нэг ч оноо алдалгүй Аваргуудын лигт түрүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн финалын тоглолт Лиссабон хотод болж, Германы “Бавари” Францын ПСЖ багийг 1:0 харьцаатай ялан, аваргын цомыг гардан авлаа. “Бавари” энэ улирлын Аваргуудын лигт нэг ч оноо алдаагүй, бүх өрсөлдөгчөө ялсан юм. Түүхэнд ийм үзүүлэлт гарч байсангүй. Аваргуудын лигээс гадна тэд Бундеслиг, Германы Цомд түрүүлж, гурван том тэмцээнд түрүүллээ.

“Бавари” есдүгээр сарын 24-нд Унгарын нийслэлд Европын лигийн аварга Испанийн “Севилья”-тай УЕФА-гийн Супер цомын төлөө тоглох болно.

ПСЖ Франц – Бавари Герман 0:1 (0:0, 0:1)

Эштадиу да Луш

Гоол: 0:1 – 59 Коман.

ПСЖ – Навас, Керер, Тиаго Силва, Кимпембе, Бернат (Курзава, 80), Эррера (Дракслер, 72), Маркиньос, Паредес (Верратти, 65), Ди Мария (Шупо-Мотинг, 80), Неймар, Мбаппе.

Бавари – Нойер, Киммих, Боатенг (Зюле, 25), Алаба, Дэвис, Горетцка, Алькантара (Толиссо, 86), Гнабри (Коутиньо, 68), Мюллер, Коман (Перишич, 68), Левандовски.

Шар хуудас: Дэвис (28), Паредес (52), Гнабри (52), Зюле (56), Неймар (81), Тиаго Силва (83), Курзава (85), Мюллер (90).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top