Б.Бат-Эрдэнэ: "Зарагдсан бараа буцаахгүй" гэж хэрэглэгчийг хохироож болохгүй

2020 оны 08 сарын 24

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад "Зарагдсан бараа буцаахгүй" гэх агуулга бүхий санамж, анхааруулгыг байрлуулан бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байгаатай холбогдуулан ЗӨВЛӨМЖ хүргүүлэн ажиллалаа.

Худалдаа эрхлэгчдийн "ЗАРАГДСАН БАРАА БУЦААХГҮЙ" гэх санамжийн талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Бид хэрэглэгчийг гомдол гаргасан цагт биш гомдол гарахгүй нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй. НӨАТ баримт нэгэнт олгогдсон, бүртгэсэн гэх шалтгаанаар тухайн барааг буцаалгүй хэрэглэгчийг хохироох нь байж болохгүй асуудал. Хэрвээ тийм тайлбар тавьж байгаа худалдааны байгууллага байгаа бол та #115 дугаарт гомдолоо өгнө үү." хэмээжээ.

Иргэн танд дээрх асуудал тулгардаг бол дараах "ЗӨВЛӨМЖ"-тэй сайтар танилцаарай.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 24

Huvi hunii baraa yum chini butsaaj avah uguigee tus gazar uuruu shiidne,zaaval butsaa gesen huuli baihgui

0  |  2
Dashdavaa(98.244.106.112) 2020 оны 08 сарын 24

Америкийг дуурайх ганц юм чинь л нэн түрүүнд зарагдсан барааг буцаах юм шүү дээ Мэдээж хэрэг е-баримт олгосон бараагмл буцааж өгнө шүү дээ

0  |  0
Top