Видео: Яннис Адетокунбо түүхэн рекорд тогтоож, Милуоки Бакс тэргүүлсээр

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Өнөөдөр Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн плей-оффын эхний шатны тоглолтууд үргэлжлэн явагдлаа. Яннис Адетокумбогийн 31 оноо, 15 самбар Милуокид Орландог 121:106 ялж, 3-1 тэргүүлэхэд тус боллоо.

Адетокунбо плей-оффын эхний 4 тоглолт тус бүрд 25+ оноо, 10+ самбар, 5+ дамжуулалт өгсөн НБА-гийн түүхэн дэх анхны тоглогч болсон юм.
 


Оклахома-Сити, Хьюстон Рокетс багуудын тоглолт “талбайн эзэн” Оклахомагийн ялалтаар өндөрлөж, цуврал 2:2 харьцаатай тэнцээд байна.

Хьюстон багийн Жеймс Харден 32 оноо, 8 самбар, 15 дамжуулалтаар трип-дабл хийх дөхсөн ч баг нь ялагджээ. Оклахомагаас герман тоглогч Деннис Шрёдер 30 оноо авсан байна.

Орландо – Милуоки 106:121 (18:22, 34:36, 29:26, 25:37)

HP Field House

Орландо: Вучевич (31 + 11 сам + 7 дам), Фульц (15 + 7 дам), Фурнье (12 + 8 сам), Кларк (12), Эннис (6) – гараа; Росс (19 + 8 сам), Огастин (6), Берч (5), Айванду (0).

Милуоки: Я.Адетокумбо (31 + 15 сам + 8 дам), Миддлтон (21 + 10 сам), Мэттьюз (12), Б. Лопес (10), Бледсоу (6) – гараа; Корвер (10), Хилл (9 + 6 дам), Марв. Уильямс (8), Дивинченцо (5), Ильясова (5), Коннотон (4).

Милуоки цувралд 3-1 тэргүүлж байна.
 

Оклахома-Сити – Хьюстон 117:114 (35:37, 25:23, 32:33, 25:21)

AdventHealth Arena

Оклахома-Сити: Пол (26), Гилжес-Александер (18 + 12 сам + 6 дам), Адамс (12 + 8 сам), Дорт (9), Галлинари (9) – гараа; Шредер (30), Бэйзли (7), Ноэл (6), Фергюсон (0).

Хьюстон: Харден (32 + 8 сам + 15 дам), Гордон (23), Хауз (21), Ковингтон (14), Такер (11 + 11 сам) – гараа; Грин (10), Маклемор (3), Риверс (0).

Цуврал 2-2 үргэлжилж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top