Лука Дончич өөрийг нь тоогоогүй шинжээчдийг эргэн дурслаа

2020 оны 08 сарын 25

Даллас Маверикс багийн словен тоглогч Лука Дончич инстаграм хуудсандаа 2018 оны нэгэн бичлэг оруулжээ. Бичлэгт Стивен Эй Смит тэргүүтэй шинжээч нар түүнийг НБА-д амжилт олоход эргэлзэж байгаа нь гарч байна.

Лука Дончичийг 2018 оны драфтын 3-аар Атланта Хокс баг сонгосон ч солилцоогоор Далласт очсон билээ.

Өчигдөр Лука Клипперсийн эсрэг тоглолтод трипл-дабл хийн, сүүлийн секундэд холоос шидэж, багтаа ялалт авчирсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top