АНУ-ын сагсан бөмбөгийн Клипперс багийн балиашгууд багийнхаа тоглогч Пол Жоржийг гадаадад тоглуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Санал хураах бичигт “Пол Жорж дахин НБА-д тоглох нь нийгэмд хэрэггүй” гэж бичсэн байв. Одоогийн байдлаар тус бичигт 5000 хүн гарын үсэг зураад байна.
Жорж плей-оффын гурван тоглолтод шидэлтийнхээ 25-аас бага хувийг оруулсан (тоглолтод дунджаар 10 шидэлт) 1960 оноос хойшх анхны тоглогч болсон билээ. Далластай хийсэн сүүлийн гурван тоглолтод Жорж 4/17, 3/16, 3/14 үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл 17 шидэж, 4 оруулсан гэсэн үг.
Харин Жорж энэ талаар “Хэрэв би шидэлтээ оруулаад байсан бол энэ цуврал өөр байх байлаа. Гэхдээ Маверикс сайн тоглож байгааг хэлэх хэрэгтэй. Тэд сайн хамгаалж байна. Лука Дончич гайхалтай сайн тоглож байгааг та нар ойлгох ёстой. Гэхдээ л би шидэлтүүдээ хийсэн бол өөр байх байсан” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )