Өнөөдөр өглөө сагсан бөмбөгийн НБА лигийн плей-оффын эхний шатны тоглолтууд үргэлжлэн явагдлаа.
Майами баг Индианаг 99:87 харьцаатай ялж, 4:0-оо цувралыг өндөрлүүллээ. Тэд Милуоки, Орландо багуудын ялсантай тоглоно.
Лейкерс баг Жеймс, Дэвис нарын 48 оноогоор Лиллардын Портлендийг буулган авч, цувралд 3-1 тэргүүлж эхэллээ.
Майами – Индиана 99:87 (21:22, 27:20, 22:20, 29:25)
HP Field House
Майами: Драгич (23), Адебайо (14 + 19 сам + 6 дам), Краудер (10), Батлер (6), Робинсон (5) – гараа; Хирро (16), Олиник (11 + 8 сам), Нанн (7), Игудала (5), Жонс (2).
Индиана: Оладипо (25 + 8 сам + 5 тас), Тернер (22 + 14 сам + 5 блок-шот), Уоррен (21), Брогдон (13 + 7 дам), Ж.Холидэй (3) – гараа; Макдермотт (3), А. Холидэй (0), Самнер (0), Сэмпсон (0).
Майами цувралд 4-0 яллаа.
Портленд – Лейкерс 115:135 (25:43, 26:37, 36:32, 28:23)
AdventHealth Arena
Портленд: Нуркич (20 + 13 сам), Макколлум (18), Энтони (16), Лиллард (11), Уайтсайд (11) – гараа; Трент (13), Хезоня (11), Гэбриэл (10), Саймонс (3 + 6 дам), Хорд (2), Адамс (0).
Лейкерс: Жеймс (30 + 10 дам), Дэвис (18), Грин (14), Колдуэлл-Поуп (12), Макги (8 + 8 сам + 4 блок-шот) – гараа; Кузма (18), Ховард (13 + 8 сам), Карузо (5), Кук (5), М-ф Моррис (5), Уэйтерс (4), Жей Ар Смит (3), Дадли (0).
Лейкерс цувралд 3-1 тэргүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )