Өнгөрсөн гуравдугаар сараас хойш Парагвайд хуурамч бичиг баримтны хэргээр саатуулагдаад байсан Бразилын алдарт хөлбөмбөгч Роналдиньо, түүний ах Роберто де Ассису нарыг гэрийн хорионоос чөлөөлөх шийдвэрийг Парагвайн шүүгч Густаво Амарилья гаргалаа.
Ийнхүү ах дүү хоёр Бразилдаа харихаар боллоо.
Шүүхээс Роберт де Ассисуг хоёр жил тэнсэн харгалзах ялаар шийтгэж, хоёуланд нь 200 мянган ам.долларын торгууль оноосон байна.
Роналдиньо ахтайгаа хамт гуравдугаар сарын 4-нд хуурамч паспорттой хил нэвтэрсэн хэргээр Асунсьонд баривчлагдсан. Тэднийг зугтан зайлах магадлалтай гэж үзэн, хорьж байгаад дөрөвдүгээр сард гэрийн хорионд байлгах шийдвэр гаргасан. Ах дүү хоёр Асунсьон хотын зочид буудалд хорионы хугацааг өнгөрүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )