Лионель Месси “Барселона” багийн удирдлагад факс илгээж, гэрээгээ цуцлах хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн талаар дэлхийн хэвлэл мэдээлэл шуугиж байна.
Marca-д бичсэнээр Лео гэрээнд заасан “Улирал болгоны дараа гэрээг цуцлах эрхтэй” гэсэн заалтыг ашиглахаар шийджээ. Хэдийгээр энэ улирал зургаадугаар сарын 10-нд дууссан ч Месси коронавирусний улмаас улирал наймдугаар сард дууссан гэж үзэх бололцоотой гэж үзэж байгаа юм. Месси багтайгаа бэлтгэл хийх хүсэлгүй байгаа бөгөөд төлөвлөгөөт ковидийн шинжилгээнд ч орохгүй гэдгээ илэрхийлжээ.
Барса-гийн удирдлага Мессигээс факс хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэд шинэ улирал эхлэж байгаа тул Лео гэрээгээ цуцлах эрхгүй гэж үзэж байна. Ойрын үед Захирлуудын зөвлөл хуралдаж, хууль зүйн замаар Мессиг явуулахгүй байх арга зам хайх юм.
Зарим хэвлэлд бичсэнээр Месси наймдугаар сарын 16-нд 2021 онд гэрээгээ дуусах хүртэл Барсад үлдэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн гэх бөгөөд Ерөнхийлөгч Бартомеу “Месси Барсад үлдэнэ. Дасгалжуулагч Куман түүнийг шинэ багийнхаа гол цөм гэж үзэж байгаа” хэмээн фэнүүдийн тархийг эргүүлсээр байсан юм. Харин Месси Кумантай уулзахдаа яагаад үлдэх хүсэлгүй байгаагаа тайлбарласан гэдэг. Аргентины нэгэн спортын сонинд бичсэнээр бол Куман тэр уулзалтын үеэр Мессид “Чиний эрх дураар байдаг цаг өнгөрсөн. Одоо багаа бодох хэрэгтэй” гэж шууд хэлсэн. Харин Лео багийн төлөө өөрийгөө золиосолсоор ирсэн тул уурласан нь мэдээж. Куман ирэнгүүтээ Леогийн дотнын найз Суаресийг багаас явуулах шийдвэр гаргасан нь ч Леод таалагдаагүй.
Ингээд Мессигийн илгээсэн факсыг үзье.
“Лионель Андрес Месси Куччитинни миний бие энэ захидлаар танай багтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ 24 дэх зүйлд заагдсан эрхийнээ дагуу цуцлахыг хүсэж байна. Хамтран ажиллах үед надад хувь хүн болон мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломж олгосонод гүн талархья. Гэвч би хувийн шалтгаанаар багаас гарах хүнд шийдвэр гаргалаа. Багийн зүгээс зөвшөөрнө гэдэгт найдаж байна”
Месси хаачих вэ?
Одоогийн байдлаар гурван хувилбар байна.
• Италийн Интер. Тэд Мессиг авахыг үнэхээр хүсэж байгаа. Сери А-д Роналдутай өрсөлдөхийг нь харах сонирхолтой. Санхүү ч бий.
• Английн Ман Сити. Саяхан тэр Пептэй утсаар ярилцсан. Мөнгөтэй баг. Аваргуудын лигт түрүүлэхэд нь англичуудад Лео хэрэгтэй.
• Францын ПСЖ. Энэ баг ч мөнгөтэй. Түүнээс гадна анд нөхөр Неймар нь бий.
Сэтгэгдэл ( 6 )
Эрчимд ирж байгаашдээ
man city d alcantara pep tei negdehnee
Inter avna aa
Man city bat
ПСЖ байх магадлалтай
Inter