Өнөөдөр /08.26/ Монголын үндэсний олимпийн хорооны/МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын телевизүүдийн холбоо/МТХ/-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МТХ-ны гүйцэтгэх захирал Т.Ганзул тэргүүтэй NTV, SBN, Mongol HD, UBS телевизүүдийн захирлууд хүрэлцэн ирж, цар тахлын улмаас 1 жилээр хойшлоод буй "Токио-2020" олимпийн наадмыг шууд дамжуулах тухай санал бодлоо солилцов.
Мөн уулзалтаар МҮОХ болон МТХ-ноос хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж, "Токио-2020" Олимпийн наадмыг угтан спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол, соёл, үнэт зүйлсийг түлхүү сурталчлан таниулах нэвтрүүлгүүдийг бэлтгэн 2021 оны 01 дүгээр сараас эхлэн олон нийтэд хүртээхээр тогтов.
МТХ-нд нийт 16 телевизийн 40 гаруй суваг хамрагддаг бөгөөд энэ нь Монгол улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь тус сувгуудыг үздэг байна.
Сэтгэгдэл ( 0 )