МҮОХ-ны удирдлагууд БТСУХ-нд зочиллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

МҮОХ-ны удирдлагууд өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороонд зочилж, санал бодлоо солилцлоо.

Уулзалтанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.

Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр БТСУХ-той спорт олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд Монголын спортын салбарт тулгамдаад буй гол асуудлын нэг болох спорт холбоодын талцал хуваагдал, хоорондын зөрчил маргаантай байдлыг цэгцэлж, эв хүчээ нэгтгэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм. Мөн 2021 онд зохион байгуулагдах зуны олимпийн наадамд БТСУХ, МҮОХ хамтран баг тамирчидаа илүү хүчирхэгжүүлж, илүү чанартайгаар амжилт дүүрэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Харин Ц.Шаравжамц салбарын үйл ажиллагаанд зөвлөмж дэмжлэг үзүүлэх, хөгжлийг тодорхойлох чиг үүрэг бүхий хороо байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгааг онцлоод энэхүү хорооны гишүүнээр МҮОХ-ноос төлөөлөл оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ААК(202.131.249.14) 2020 оны 08 сарын 27

СПОРТЫН ГАЗАР ГЭСНЭЭ СПОРТЫН ХОРОО БОЛГОЧИХОО, ШАРАВАА, МӨН ШАРАВЖАМЦЫГ 2008 ОНЫ 08 САРЫН 14-НИЙ ӨДӨР ТАЙЛБАЙ ДЭЭР ХҮН БОЛГОНТОЙ ГАР БАРИЛЦАЖ, БАЯРАА МАНЛАЙЛАН ХУВААЛЦАЖ БАЙСАН ЭХ ОРОНЧ ТАМИРЧИН ГЭДГИЙГ ЧИНЬ ХАРААЛ ҮНЭНХҮҮ БАЯРЛАЖ, БАС БАХАРХАЖ БАЙЛАА, ОДОО ДАХИН ДАХИН АВАРГА ТӨРҮҮЛЭХ ХӨРС СУУРИЙГ САЙН БЭЛТГЭХИЙГ ХҮСЬЕ, БАС ТАНАЙ ХҮҮГИЙН ЦАГИРАГАН ДЭЭРХ ТОГЛОЛТ СЭТГЭЛ ХӨДЛӨМ ШҮҮ, ҮҮНИЙГ ШАРАВААД ДАМЖУУЛААРАЙ, МАНАЙХАН, АМЖИЛТ,,,

0  |  0
Top