Цар тахлын улмаас олон спортын уралдаан тэмцээн хойшлогдож, цуцлагдсаар байна. Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүд хэзээ явагдах нь тодорхойгүй хэвээр байгаа.
Японы жүдогийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Конно Жюн “Спорт Хочи” сонинд ярилцлага өгөхдөө ирэх жил болох Токиогийн олимпын наадмын шигшээ багийн талаар ярьжээ.
Конно Жюн “Хэрэв энэ жил 12 дугаар сарын 11-13-нд Токиод болох Их Дуулга тэмцээн цуцлагдвал шигшээ багийн үлдсэн ганц эрхийн төлөө халз барилдаан хийлгэнэ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Хифүми Абэ, Жоширо Марүяма хоёрын хэн ялсан нь олимпод оролцоно” гэж хэлсэн байна.
Токио олимпын шигшээ баг
Эмэгтэй: Фүна Тонаки, Үта Абэ, Цүкаса Ёшида, Микү Таширо, Чизүрү Араи, Шори Хамада, Акира Сонэ.
Эрэгтэй: Наохиса Такато, Шохеи Оно, Таканори Нагасэ, Шоичиро Мүкаи, Аарон Вольф, Хисаёши Харасава.
Сэтгэгдэл ( 0 )