Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэ улирлын хуваариа гаргажээ.
Олимпын эрхийн оноо өгөх анхны тэмцээн нь аравдугаар сарын сүүлээр явагдах Унгарын Гран При байх болно. 12 дугаар сард Токиод “Их Дуулга”, 2021 оны нэгдүгээр сард Катарт “Мастерс” тэмцээн зохион байгуулагдана.
Эдгээр тэмцээний явагдах өдөр, цагийг одоогийн байдлаар тэмцээнийг хүлээн авагч улсуудтай хэлэлцэж байгаа юм. IJF-ээс хэрэв тэмцээнд цөөхөн тамирчин оролцох бол эрхийн оноо өгөхгүй байж магадгүй гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )