ОХУ-ын Тувад үндэсний хуреш бөхийн хөгжлийн талаар хурал боллоо. Хурлаар хуреш бөхийн цолыг өөрчлөх, залуу бөхчүүдийн чансаа олгох тэмцээн зохион байгуулах, дүрмийн өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Юуны өмнө хуралд оролцогчид тува бөхд шинэ цол нэмэх асуудлыг санал нэгтэй дэмжлээ. Одоогийн байдлаар хуреш бөх нь Начин, Арслан, Заан, Аварга гэсэн дөрвөн цолтой байгаа. Үүн дээр Харцага, Дээд Аварга цолыг нэмэхээр тогтлоо.
Мөн цол олгох журмыг шинэчлэн баталсан байна. Хүчит 128 бөхийн барилдаанд 2-4-р байр эзэлсэн бөх Начин болдог байсан бол харин 5-8-р байрт ороход л Начин цол хүртдэг болжээ.
Дүрмийн энэхүү өөрчлөлт нь хуреш бөхийг сонирхолтой болгож, хичээллэх хүүхэд багачуудын тоог нэмэгдүүлнэ гэж Тувагийн Спортын яамнаас үзэж байна.
Алдарт бөх Аяс Монгуш хурлын үеэр “Бид бүгд л хуреш бөхөө сонирхолтой, үзүүштэй байлгахыг хүсэж байна. Монголын сүмоч Асашёорюү Монголд ирэхэд Тувад спорт сонирхогчдын тоо эрс нэмэгдэж байсан удаатай. Цаашдаа ч гадаадын алдарт тамирчин, дасгалжуулагчдыг урьж байх хэрэгтэй. Үндэсний хуреш бөхөөр сайн барилддаг бол сүмо, самбо, жүдо, чөлөөт бөхөөр амжилт гаргана” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
зөв зүйтэй