Жейден Кокс: Олимпын финалд Садулаевтай барилдах хүсэлтэй

2020 оны 09 сарын 03

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 92 кг-ийн дэлхийн хошой аварга Жейден Кокстой цахим ярилцлага хийжээ. Кокс яагаад Токиогийн олимпын шигшээ багийн 97 кг-д орохын тулд өрсөлдөх болсноо ярьсан байна.

Жейден Кокс “Би олимпод жирийн оролцохыг хүссэн бол 86 кг-д үзэх байлаа. Гэвч би дэлхийн шилдгүүдийг ялж, өөрийн бүх нөөц бололцоог гаргамаар байна. Харин өнөө цагийн шилдгүүд 97 кг-д барилдаж байна. Энэ жинд Абдулрашид Садулаев, Кайл Снайдер, Шарип Шарипов гэсэн олимпын гурван аварга бий. Зарим бөхчүүд өрсөлдөгчдөө муулж, өддөг бол би энэ бөхчүүдийг бүгдийг нь хүндэлдэг. Шариповтой барилдаж, Садулаевтай уулзаж байсан. Харин Снайдертай байнга хамт бэлтгэл хийдэг. Тэдэнтэй өрсөлдөх сайхан байх болно” гэж хариулсан.

Харин Токиогийн олимпын финалд хэнтэй нь таарахыг хүсч байгааг нь сонирхоход “Мэдээж Садулаев. Тэр бол одоогийн хамгийн шилдэг бөх. Хэрэв финалд АНУ-ын хоёр бөх таарч болдог сон бол Снайдерыг сонгох байлаа. Снайдер Садулаевын дараа орох шилдэг бөх. Орос танкыг ялсан цорын ганц бөх шүү дээ. Абдулрашид хариугаа авч чадсан ч Снайдер түүнийг байнга бэлтгэл хийлгэж байгаа сайн өрсөлдөгч нь” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top