Өнөөдөр НБА-гийн плей-оффын хоёр тоглолт явагдана. Эхний тоглолтод Майами баг Милуокиг 116-114 харьцаатай буулган авч, цувралыг 2-0 тэргүүлж эхэллээ. Тоглолтын төгсгөлд Жимми Батлерийн авсан торгуулийн 2 оноо ялалт явирсан.
Хамгийн их оноо авсан нь Милуокигийн грек тоглогч Яннис Адетокунбо байлаа. Тэр 29 оноо авсан ч баг нь ялж чадсангүй. Майамигаас Горан Драгич 23 оноо, 5 самбар, 4 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Хоёр багийн дараагийн тоглолт энэ сарын 5-нд болно.
Плей-офф, хоёрдугаар шат
Милуоки – Майами 114:116 (29:38, 31:28, 26:24, 28:26)
HP Field House
Милуоки: Я.Адетокумбо (29 + 14 сам), Миддлтон (23 + 8 дам), Бледсоу (16 + 7 сам), Б. Лопес (16 + 7 сам), Мэттьюз (4) – гараа; Хилл (14), Корвер (6), Марв. Уильямс (4), Коннотон (2), Дивинченцо (0).
Майами: Драгич (23), Краудер (16), Адебайо (15 + 9 сам), Робинсон (13), Батлер (13 + 6 дам) – гараа; Хирро (17), Олиник (11), Игудала (4), Жонс (2), Нанн (2).
НБА лигээс хагас шигшээ тоглолтуудын бүрэн хуваарийг гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )