Аргентины хөлбөмбөгч Лионель Мессигийн аав, агент Хорхе Месси “Барселона” багийн ерөнхийлөгч Жозеп Бартомеутай уулзсаныхаа дараа “Миний хүү энэ багт үлдэхгүй” гэж мэдэгдлээ.
Хоёр талын уулзалт дээр ерөнхийлөгч Бартомеу “Месси багаа орхиж болох хугацаа нь зургаадугаар сарын 10-нд дууссан. Багаас Мессиг өөр багт зарах талаар хэлэлцээр хийхгүй. Месси бол багийн түлхүүр тоглогч” гэж хэлсэн нь Marca-гийн сэтгүүлчид тодорхой болжээ.
Бартомеу Мессиг бэлтгэлдээ орох хэрэгтэй гэсэн ч Месси бэлтгэлд гарах бодолгүй байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Hugiin novshiin bortemou uhval taarsan lalar