Ажлаа хийх үү, хүүхдээ зөөх үү гэдэг СОНГОЛТ л үлдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

Ковид-19 цар тахлаас сэргийлэхтэй холбоотойгоор 2020-2021 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиуд танхимын гурван өдөр, цахимаар хоёр өдөр хичээллэх захирамжийг БСШУЯ-аас гаргасан.

Энэ шийдвэрийн хүрээнд сурагчид хоёр цаг гучин минутад танхимын сургалтаар хичээл заалгаж байна. Хичээл эхэлсэн эхний гурав хоногийн байдлаар харахад энэ шийдвэр хүн бүрт маш хүндээр тусаж байна. Хүүхдээ сургуульд зөөж байгаа эцэг, эхчүүдэд чирэгдэл болж, хоёроос дээш хүүхэдтэй гэр бүл бол ажил хийх тухай бодоход ч хүндрэлтэй болж эхэллээ. Энэ талаар "SPEAK OUT" буланд иргэд байр сууриа ингэж илэрхийлэв. 

Б. Одончимэг: Хүүхдээ зөөхөд 2-3 цагийн хугацаа зарцуулж байна, ажил хийх боломжгүй боллоо
 

-Миний хувьд "Эрдмийн өргөө" цогцолборт 1 болон 4-р ангийн хоёр хүүхдээ хичээлд нь зөөж байгаа ганц бие ээж хүн. Хичээлийн шинэ жил эхлээд ердөө гурав хонож байхад хүндрэлтэй асуудлууд маш их тулгарч байна. Ажил хийж, амьдралаа залгуулах боломжгүй болж байна. Хүүхдүүдийн хоорондын хичээл эхлэх цаг болон дуусах цаг, хичээл орох өдрүүд зөрж байгаа. Ажил хийх үү, хүүхдээ хичээлд нь зөөх үү гэдэг сонголттой нүүр тулж эхэллээ. Ажлын байр, гэр хороондын зай хол учраас хүүхдээ зөөхөд ойролцоогоор 2-3 цагийн хугацаа зарцуулж байна. Нэгийг нь хүргэж өгөөд буцаад ажил дээрээ очиход нөгөө хүүхдээ сургуулиас авах цаг болж байх жишээний. Хичээлийн жил эхэлсэн өдрөөс л ийм байдалтай байна. Хичээлийн цагийг бүтэн цагаар нь үлдээх эсвэл хичээл оруулахыг нь болиулах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Бас нэг саналтай байгаа нь ажил олгогч нар ажилчдадаа хүүхдээ хичээлд нь зөөх боломж нөхцөлөөр хангаж өгөх ч юм уу, ямар нэгэн зөв шийдэл эцэг, эхчүүдэд хэрэгтэй байна. 

Н. Алтан: Хичээлийн цагийг бүтэн цагаар оруулбал бичиж, уншиж сурч байгаа хүүхдүүдийн боловсролд илүү хэрэгтэй
 

-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг 50-р сургуульд хүүхдээ зөөж байгаа. Ажлын хажууд сургууль нь байрладаг учраас ажлын дундуур олон цаг гарахгүй зохицуулж болж байгаа ч олон цагийн турш хүүхдээ ажил дээрээ харах шаардлагатай болдог. Энэ нь нэг талаараа зөөх, хүргэж өгөх асуудалгүй байгаа хэдий ч хүүхэд олон цагаар ажлын байран дээрээ харна гэдэг өөрөө асуудал болоод байна. Манай хүүхдийн анхны хичээлийн жил болохоор анхаарал тавьж, олон цаг зарцуулах хэрэгтэй байгаа. Гэтэл ажил дээр тохь тухгүй байсаар орой нь хоёулаа гэртээ ядраад орох гэх мэт асуудал үүсэж байна. Миний хувьд хичээлийн цагийг бүтэн цагаар оруулбал ядаж л дөнгөж бичиж, сурах гэж байгаа хүүхдүүдэд маань илүү хэрэгтэй байх гэж үзэж байна.

М.Зүгдэрмаа: Үлдсэн ажлын хоёр өдөрт нь хүүхдийг хэн гэрт харах болж байна
 

-Манай охин 141-р сургуулийн хоёрдугаар ангийн хоёрдугаар группт суралцаж байна. Хичээлийн цаг нь өдрийн 13:30-аас эхэлж, 15:10 минутад тардаг.  Ихэвчлэн ажилтай учраас ажлын дундуур зөөх боломжгүй болж байна. Өмнө нь бүтэн цагаар хичээллэдэг байхад хичээлийг нь тараад л шууд өдөр өнжүүлэхэд өгдөг байсан. Харин энэ хичээлийн жил бага цагаар хичээллэж байгаа нь маш их чирэгдэл дагуулж байна. Жишээ нь, би өглөө ажилдаа хүүхдээ авч явдаг. Ингээд хичээлийн цаг нь дөхөнгүүт ажлын дундуур чөлөө авч, сургуульд нь хүргэж өгөөд, гадаа нь хүлээж сууж байгаад буцаад ажил руугаа авч явж байна. Өдөр өнжүүлэх төвд өгөх гэсэн боловч сургуулийн ойр орчимд ажилладаг Өдөр өнжүүлэх байхгүй. Ажлын гурван өдөр хичээллэхээр бусад хоёр өдөрт нь хүүхдээ хэнээр харуулах гэдэг том асуудал бидэнд тулгарч байна. Айл бүхэнд энэ сэдэв асуудал болж байгаа шүү. Тиймээс энэ хичээлийн жилийн хичээллэх хуваарийг дахин нэг харж үзэх шаардлагатай байх гэж бодож байна. 

Х.Сугармаа: Хичээллэх өдөр цаг нь өөр байгаа учраас бага хүндрэл гарч байгаа
 

-Энэ жил манайх нэг болон зургаадугаар ангийн хоёр сурагч сургаж байна. Би өөрөө хүүхдээ зөөх боломжгүй, ажилтай учраас дунд ангийн ахаар нь бага хүүхдээ хүргэж өгч, авахуулдаг. Энэ хичээлийн жил манай хүүхдүүдийн хичээллэх өдөр цаг нь өөр байгаа учраас бага хүндрэл гарч байгаа.

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyungerel(66.181.161.75) 2020 оны 09 сарын 05

ene jil 3dugaar angiin hvvhdee zohiin tuld 2nastai hvvhdee awaad yawj bgaa mini mash hvndreltei mon ersdeltei sanagdaj baina hvrgej ogchhood gerlvvgee yawj ch amjagvi baihad tarah tsag ni bolchihdog iim baidlaar 10sar gargawal hetsvv l baina

0  |  0
Зочин(66.181.161.70) 2020 оны 09 сарын 04

Ажлаа хийхүү хүшхэд зөөхүү гэдэг сонголт яг үнэн байна .хэцүү байна шүү

0  |  0
Р(66.181.161.70) 2020 оны 09 сарын 04

Ажлаа хийхүү хүшхэд зөөхүү гэдэг сонголт яг үнэн байна .хэцүү байна шүү

0  |  0
Р(66.181.161.70) 2020 оны 09 сарын 04

Ажлаа хийхүү хүшхэд зөөхүү гэдэг сонголт яг үнэн байна .хэцүү байна шүү

0  |  0
бэрхшээлийг давах(192.82.69.54) 2020 оны 09 сарын 05

Тэтгэвэрт гарсан ахмадуудад болон ажилгүй ах дүү хамаатан садан гэж байгаа тэдэндээ унааны мөнгө цаасыг өгөөд ч гэсэн болох олон арга бий өдөр өнжүүлэх гэж ахмад багш нар байна бүх бололцоогоо ашиглая.Байнгын ийм байхгүй байлгүй дээ.сай цаг ирнэ.\n\n

1  |  0
Зочин(103.57.94.198) 2020 оны 09 сарын 04

Насаар нь ингэж амьдруулах гэж байгааюм шиг л аашлах юма , түр зуурын бэрхшээлийг даваадгарчиж чадахгүй даварсан юмнууд хүний өмнөөс амьдарч байгаа биш дээ

2  |  0
Zochin(202.126.88.32) 2020 оны 09 сарын 03

Gagasan shiudver ne amidralaas hol ontsgoi zuvhun suragchid deer heregjeed busad ne tooj ch baigaa yum alaga ug ne bugded tegsh murdugduh estoi.

0  |  0
Зочин(103.57.94.198) 2020 оны 09 сарын 05

Насаар нь ингэж амьдруулах гэж байгаа юм шигсзржигнэх юма , түрхэн зуурын бэрхшээлийг даваад гарч чадахгүй хохино л байна даа

1  |  1
Zochin(202.126.88.65) 2020 оны 09 сарын 03

Ene 2.30 minyt hicheelleh shal demii ym bna. Zuveer l hicheelluul ee. Surch baigaa ym alga.

0  |  0
Zochin(202.126.90.93) 2020 оны 09 сарын 03

Ajlaa xiix xyyxdee zuux gedeg xyn bolgon l xiideg ajil. Ajlaa xiix yy xyyxdee zuux yy gedeg xuvi xynii l asuudal. Xuviin asuudlaa uuruu l shiid.

0  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 09 сарын 03

Surguuliig xuuchin tsagiin xuvaariar ni xicheellyylex estoi !Ovchloliin too ix ch gadaad ornii surguuliud 7xonogiin 5 odor surguulidaa tanximdaa xicheellej xarin ch esregeeree xyyxdyyd 1 ch odor xicheel zavsardaj boloxgyi gesen xatuu shaardlaga tavij baina.Tsaxim bolood tele surgaltaas xyyxdyyd xangalttai medleg olj chadaxgyi baigaag byryyshaaj baina.

1  |  0
1(119.40.103.6) 2020 оны 09 сарын 03

Энэ хувийн нэртэй сургуулиудийн барилга барсан газар нь ТӨР -ийн эзэмшил учраас барьсан барилгыг нь нурааж төрийн эзэмшил сургууль барих эсвэл үнэ тохирч гарсан зардалыг нь бодиттой тогтоож худалдан авах нь хүүхдүүд тэр амьдарч байгаа гэр орон доо ойрхон сургуульдаа очих боломж байна аа.

0  |  0
zochin(1.75.0.147) 2020 оны 09 сарын 03

gertee targal.d miraal.d eej.d zugeer yum bich udur bur jiremsen bolj odon avhiin tuld KKK nuhruud n arih aa ugaad Mgl udruud ungulj bgaa yum bichuu alilgui ard tumen ajil hiih durgui tegeed hugchin zaluu gui hulgai hj hudlaa yardag .s Mgl eej aav nar ajil hiig.d yadg.n

0  |  0
Баясаа(103.14.36.226) 2020 оны 09 сарын 03

Зүгээр л энэ Хувийн Ерөнхий Боловсролын Сургуулиудыг болиулаад байр савыг нь улс худалдаж авдаг ч юм уу /ихэнх нь байргүй байгаа даа/ нэг арга бодохгүй бол хөөрхөн хүүхдүүд хооронд ялгарал үүсэх мөн хүүхдээ зөөж замын түгжрэл , хайран цагаа алж бн ш дээ, Бас төлбөр энэ тэр нь юун Их Сургууль,,,,\n

1  |  1
zochin(103.26.194.112) 2020 оны 09 сарын 03

KHUTSATSGAALGUY AMIDRALAA ZOKHITSUULAACH , KHENII TULUU AMIDRAAD BAYNAA . YUM BOLGONYG ESERGUUTSEJ BAYDAG , YASAN ORK BOLCHIKHSON DURAKUUD WE /

3  |  0
Top