Туркийн нийслэл Анкара хотод нээгдсэн орчин үеийн спорт цогцолборыг олимп, дэлхий, тивийн олон удаагийн медальт сонгомол барилдааны Риза Кайалп, чөлөөт бөхийн Таха Акгуль нарын нэрээр нэрлэжээ.
Ордны нээлтийн ёслолд Анкара хотын удирдлага, Туркийн бөхийн холбооны дарга Муса Айдын нарын хүмүүс оролцсон байна.
Бөхчүүдэд зориулагдсан тус ордны барилгын зардлыг Анкара хотоос гаргаж, бөхийн “Аски” клубт шилжүүлэн өгчээ. “Аски”-д Таха Акгуль, Сонер Демирташ нарын шигшээ багийн тамирчид харьяалагддаг юм.
Сэтгэгдэл ( 0 )