Испанийн “Барселона” багийн ерөнхийлөгч Хосеп Мария Бартомеуд Каталоны Цагдаагийн газраас авлигын хэрэг үүсгэн шалгаж байна.
El Mundo-д бичсэнээр “Барсагейт” хэмээн нэрлэгдсэн энэ хэргээр Бартомеу багийн өмнөөс байгуулсан гэрээ хэлэлцээрээс хувьдаа мөнгө завшдаг байсан нь илэрчээ. Мөн I3 Ventures компанитай гэрээ байгуулахдаа яагаад зах зээлийн үнээс зургаа дахин их мөнгө төлснийг нь шалгаж байгаа юм.
I3 Ventures компани Бартомеугийн нэр төрийг хамгаалах үүрэгтэй байсан бөгөөд ерөнхийлөгчийг шүүмжилсэн Лионель Месси, Жерар Пике зэрэг тоглогчдыг олон нийтийн сүлжээгээр муулдаг байсан нь илэрсэн. Энэ компанийн эзэн нь Бартомеугийн баруун гар Жауме Масферрер юм. Гэхдээ Хосеп Мария Бартомеу хэргээ хүлээгээгүй билээ.
Сэтгэгдэл ( 0 )