NBA: Жа Морант улирлын “Шилдэг шинэ тоглогч” боллоо

2020 оны 09 сарын 04

Мемфис Гризлизз багийн 21 настай тоглогч Жа Морант энэ улирлын “Шилдэг шинэ тоглогч”-ийн шагналыг хүртлээ.

Сэтгүүлчдийн санал асуулгаар Морант 100-гаас 99 удаа тэргүүн байр эзэлж, нийт 498 оноо авч, тасархай тэргүүллээ. Хоёрт орсон Майами Хит багийн Кендрик Нанн түүнээс хоёр дахин бага буюу 208 оноо авчээ. Харин 2019 оны драфтын нэгт сонгогдсон Нью-Орлеан Пеликанс багийн Зайон Уильямсон 140 оноогоор 3-т бичигджээ.

Жа Морант 2019 оны драфтад хоёроор сонгогдсон. Өнгөрсөн улиралд дунджаар 17,8 оноо авч, 3,9 самбар, 7,3 оновчтой дамжуулалт өгсөн амжилттай. Түүний тоглолтын шидэлтийн оновч 47.7%, холын шидэлт 33.5%, торгуулийн шидэлт 77.6% байлаа.

Морант НБА-гийн түүхэнд эхний улиралдаа дунджаар 17 оноо авч, 7 оновчтой дамжуулалт өгсөн Оскар Робертсон, Мэжик Жонсон, Айзея Томас, Дэймон Стадемайр, Аллен Айверсон, Трэй Янг нарын дараахь долоо дахь тоглогч болсон. Мөн эхний улиралдаа 17 оноо, 7 дамжуулалтаас гадна 50 хувийн амжилттай шидэлт гүйцэтгэсэн Мэжик Жонсонгийн рекордыг давтсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top