“KING TUG”-ийн өрсөлдөгчөөс коронавирус илэрчээ

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Ц.Энхтүвшин , “ Таван цагариг”.

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн Дэлхийн аварга болж, WBC ( World boxing council) холбооны 57,2 кг-ийн жинд Дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулаанд өнгөрөгч хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан “KING TUG” Нямбаярын Төгсцогт маань энэ есдүгээр сарын 19-нд Мексикийн “Zurdito” (Солгой) хочит Эдуардо Рамирес хэмээх боксчинтой “title eliminator” статустай (хэн ялсан нь дараа нь дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болно гэсэн үг) Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “ Mohegan Sun Arena” ордонд тулалдахаар болсныг өмнө нь мэдээлсэн билээ.

WBC -ийн журам ёсоор боксчдыг тулаанд орохоос гурван сар, нэг сар, хоёр долоо хоног, долоо хоногийн өмнө допингийн болон ямар нэг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж, эмнэлгийн үзлэгт оруулж, урьдчилсан жинг үзэж тулаанд оруулах эсэхийг шийддэг. Сүүлийн үед цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, “ ковид-19”-ийн шинжилгээг мөн авч байгаа юм.

Энэ ёсоор өчигдөр өгсөн сорьц, шинжилгээнд Эдуардо Рамиресийн “ковид-19”-ийн сорьц эерэг буюу халдвартай гарсан байна.

Тиймээс WBC холбооноос Төгсөөгийн шинэ өрсөлдөгчийн нэрийг өнөөдөр зарлалаа. WBC холбооны featherweight буюу 57,2 кг-ийн жингийн чансааг манлайлж, нэгдүгээрт бичигдэж буй манай Н.Төгсцогттой Барбадосын ”Soldier” Кобиа Брийдитэй тулалдуулахаар шийдвэрлэжээ.

К. Брийди нь энэ жил 28 настай, 2014 оноос мэргэжлийн бокст орохоосоо өмнө сонирхогчдын боксоор Барбадосын өмнөөс Олимпийн наадам, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцож байсан, мэргэжлийн боксын рингэнд “ Soldier” ( Барбадосын армид алба хааж байсан тул ийм хоч нэр авсан гэнэ) хочтой гарч, 15 удаа ялалт ( 5 КО) байгуулсан,одоогоор ялагдаж үзээгүй яваа боксчин юм. Тэрбээр 163 см өндөр нуруутай, хоёр гарын алд 155 буюу өөрөөр хэлбэл жижиг биетэй, чац бага тамирчин байна. “Цэрэг” АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо бэлтгэлээ хийдэг аж.

Хоёр боксчны тулааныг SHOWTIME тв сувгаар 2020 оны есдүгээр сарын 19-ний орой Америкийн баруун эргийн цагаар 18:00 цагаас шууд дамжуулан үзүүлэх юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(95.117.44.146) 2020 оны 09 сарын 04

TOGCOO CHI RINGEN DEER GARAAD AZARGAN CHONO SHIG BAIGAARAI RINGNEEC BUUGAAD NOMXON XONI SHIG BOLOOROI GABYAAT DACGALJUULAGCH ARDIIN BAGSH D. BANDIIN TAMIRCHDDAA XELJ BAICAN YGIIG N XELLEE

0  |  0

zochin(1.75.0.147) 2020 оны 09 сарын 05

ene har tahichan yalah hej yu baidg.n ymar hereggui hun tiim mundag yum bol chi Mgl orondoo yu hiisen neg yadarsan huuhded buyn bolson bol baharhahsan ... olson mungu har tamhind zorulsan hun Mgld herehgui ee thachaa

1  |  1
sadte(66.181.168.8) 2020 оны 09 сарын 04

amjilt!

0  |  0
Top