Өнөөдөр Киссиммид НБА лигийн Дорно бүсийн хагас шигшээгийн 3 дахь тоглолт болж өнгөрлөө. 104-103 харьцаагаар Торонто Рэпторс ялж, цувралын тоог ойртууллаа. 31 оноо, 6 самбар, 8 оновчтой дамжуулалттай Кайл Лоури гол үүрэг гүйцэтгэв.
Тоглолт дуусахаас 0,5 секундын өмнө Бостон баг 103-101 тэргүүлж явсан ч Анунобигийн холын зайн шидэлт Торонто-д ялалт авчирлаа.
Бостон – Торонто 103:104 (33:28, 24:19, 23:29, 23:28)
HP Field House
Бостон: Уокер (29), Браун (19 + 12 сам + 4 блок-шот), Тейтум (15 + 9 сам + 6 дам), Смарт (11), Тайс (9 + 7 сам) – гараа; Уонамейкер (5), Г. Уильямс (5), Кантер (4), Р. Уильямс (3 + 7 сам), Ожелей (3), Фалл (0).
Торонто: Лаури (31 + 8 дам), Ванвлит (25 + 6 дам), Сиакам (16 + 7 сам), Ануноби (12 + 10 сам), Марк Газоль (10) – гараа; Пауэлл (8), Ибака (2), Томас (0).
Бостон цувралд 2-1 тэргүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )