Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр /2020,09,04/ "Туушин" зочид буудалд болж, цар тахлын үед 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хугацааг товлох, Олимпын эрхийн тэмцээн болон Олимпын наадамд баг тамирчдыг бэлтгэх, нэгдсэн нэг удирдлагаар хангах, шигшээ багийн болон үндсэн дасгалжуулагчдын хамтын ажиллагаа, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхой болгох зэрэг олон чухал асуудал хэлэлцлээ.
Хуралд 21 аймаг, хотын нийт 60 гаруй багш дасгалжуулагч оролцжээ. Хурлаар Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар томиллоо.
О.Пүрэвбаатар олон нийтийн сүлжээгээр “Монгол Улсын шигшээ багт Ерөнхий зөвлөхөөр ажиллах урам зориг өгсөн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхдээ баярлалаа” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Зөвлөх гэж сул орон тоо шүү дээ.Лүндээ Нямка ах хоёроос асуу .
Battulgaig zaiuul hoolni sav
Зөвлөх гэж юу вэ. Үндсэн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч л болгохгүй. Энэ худлаа л юм болчихлоо доо. Дүвчин багш энэ тэр бол зөвлөх байж болох юм. Энэ сайхан залуусаа өөрөөр ашиглавал зүгээрсэн
Зөвлөх гэж юу вэ. Үндсэн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч л болгохгүй. Энэ худлаа л юм болчихлоо доо. Дүвчин багш энэ тэр бол зөвлөх байж болох юм. Энэ сайхан залуусаа өөрөөр ашиглавал зүгээрсэн