ТЕГ-ын Тусгай архив, “Егүзэр хутагт” нээлттэй нийгэмлэг хамтран Богд хаант Монгол Улс, Ардын засгийн Монголын зүүн өмнө хязгаарыг байцаан үзэж илбэн тохинуулах сайд, Номч мэргэн хутагт, Эрдэнийн гэгээн Егүзэр хутагтын мэлмий гийсний 150 жилийн ойг тохиолдуулан “СҮХБААТАР АЙМГИЙН ЗАРИМ СҮМ ХИЙД, ЛАМ НАРЫН БАРИМТУУД” эмхэтгэлийг хэвлүүлжээ.
Судлаач Д.Буджавын түүвэрлэн хөрвүүлсэн уг эмхэтгэлд Сүхбаатар аймгийн сүм хийдийн түүх жаяг, 1933-1937 онд тус аймгийн хийдүүдэд шавилан сууж байсан хутагт хувилгаад, эрдэмтэн лам хуврагуудын бүртгэлийг багтаасан нь Монголын Бурхан шашны хийгээд Сүхбаатар аймгийн түүх судлал, Сүхбаатарчуудын угсаа гарвалыг тодруулахад үнэ цэнэтэй бүтээл хэмээн дүгнэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )