Видео: Яннис гэмтсэн ч Милуоки яллаа

2020 оны 09 сарын 07

Өнөөдөр өглөө НБА-гийн плей-оффын 2-р шатны хоёр тоглолт явагдлаа. Эхний тоглолтод цувралд 0-3 ялагдаж байсан Милуоки Бакс багийн хувьд Майами Хитийг ялж,  нэр төрөө аврах сүүлийн боломж нь байлаа.

Энэ тоглолтод онцгойрч, 36 оноо авсан Крис Миддлтон овертайм дуусахаас 6,3 секундын өмнө холын шидэлтээ амжилттай болгосноор (118:115 ОТ) багаа аварлаа. Гэхдээ Милуоки багийн лидер Яннис Адетокумбогоо алдсан. Грек залуу гурав дахь тоглолтод шагайгаа гэмтээсэн бөгөөд өнөөдөр талбайд гарах эсэх нь тодорхойгүй байсан. Яннис гарсан ч 15 минутын дараа гэмтэл нь сэдрээд талбайг орхилоо. Уг нь Яннис улирлын MVP гэдгээ харуулан, бараг ганцаараа Майамитай тулалдаж, гэмтэх үедээ багийнхаа 30 онооны 19-ийг нь аваад байлаа. Тэр тав дахь тоглолтод оролцох эсэх нь тодорхойгүй.

НБА , Плей-офф

Майами – Милуоки 115:118 OT (31:22, 17:28, 40:35, 19:22, 8:11)

HP Field House

Майами: Адебайо (26 + 12 сам + 8 дам), Робинсон (20), Краудер (18), Драгич (17 + 8 дам), Батлер (17) – гараа; Хирро (11), Олиник (3), Нанн (3), Игудала (0), Жонс (0).

Милуоки: Миддлтон (36 + 8 сам + 8 дам), Я.Адетокумбо (19), Бледсоу (14 + 10 сам + 6 дам), Б. Лопес (14), Мэттьюз (3) – гараа; Хилл (12), Дивинченцо (10), Марв.Уильямс (5), Корвер (3), Коннотон (2).

Майами цувралд 3-1 тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top