Новак Жокович шүүгчийг цохиж, тэмцээнээс ХАСАГДЛАА

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жокович теннисний "Их дуулга" цувралын нэг "US Open" тэмцээнээс зохисгүй авир гаргасан хэргээр хасагдлаа.

Эхний сетэд 5-5 байхад дамжуулалтаа алдсан Новак уурлан, бөмбөгөө цохьсон нь шүүгч эмэгтэйн хоолойд тусжээ. Шүүгч унан, ханиалгаж, талбайгаас гарсан бол Новакийг тэмцээнээс хассан байна.

Бичлэг үзэх 
 


Тэмцээнийг зохион байгуулагчид түүний энэ тэмцээнд авсан чансааны оноо болон шагналын мөнгийг олгохгүй болсноо зарлалаа.

"Их дуулга" тэмцээний олон жилийн түүхэнд “танхайрсан” шалтгаанаар тэмцээнээс хасагдсан 3 дахь тоглогч нь Новак болж байна. 1990 онд Жон Макинрой "Australian Open" тэмцээн дээр шүүгчтэй маргалдсан, 2000 онд Штефан Кубек бөмбөг зөөгч хүүхдийг цохиураар оносон хэргээр хасагдаж байв.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mm(202.9.40.13) 2025 оны 03 сарын 13

Gazriin tennis sonirhdog uzdeg hun bval end bn gj bicheech. Iim medee hiihiin orond uur heregtei medelel hdn say aara duurende

1  |  0
sara(223.104.3.164) 2025 оны 03 сарын 13

onolgui yahav.tennischin yum chin.buduuleg yum.horih bh.ondor torguuli onooh biz

1  |  2
бөй(202.179.24.232) 2025 оны 03 сарын 13

гай газар доороос гахай модон дотроос. Очиж очиж онож л байдаг

1  |  0
бөй(202.179.24.232) 2025 оны 03 сарын 13

гай газар доороос гахай модон дотроос. Очиж очиж онож л байдаг

2  |  0
бөй(202.179.24.232) 2025 оны 03 сарын 13

гай газар доороос гахай модон дотроос. Очиж очиж онож л байдаг

1  |  0
Top