Канабис тээвэрлэж явсан этгээдүүдийг СААТУУЛЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Шалгалтын хүрээнд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал болох 1.9 кг канабис тээвэрлэсэн болон Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг лаазалсан тарваганы мах оруулахаар завдсан зөрчлийг илрүүлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал болох 1.9 кг канабис тээвэрлэсэн болон 73 ширхэг лаазалсан тарваганы мах оруулахыг завдсан зөрчлийг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

Он гарсаар Нийслэлийн авто тээврийн товчоодоор 1.264.145 авто машиныг шалган нэвтрүүлжээ. Энэ хугацаанд Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан 197 тн түүхий нүүрсийг улсын байцаагчдын актаар хураан “Амгалан” дулааны станцид хүлээлгэн өгчээ.

Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд 133 ширхэг тарваганы нойтон тулам, арьс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн “ЗООНОЗ” Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн байна.

Зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн чонын арьс, эд эрхтэн, зэрлэг гахайн бүтэн мах, Алтайн хойлог шувуу, ятуу, шар үнэг, бугын чив болон тэхийн эвэр 13 хос, аргалийн эвэр 1 хос, өнгөт чулуу, 2 шуудай Алтан гагнуур, 20 тн Монгол Алтайн барагшун, 30 шуудай хонин арц, галт зэвсэг зэргийг илрүүлэн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.21.109.35) 2020 оны 09 сарын 07

mahnii yildver l bna sh tee erhiig tsutsal eruu yysge

0  |  0
Top