SOS: Архинаас гаргах ерөндөг тавиулаад НАС БАРЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Энэ сарын 6-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэг Тэрэлжийн орчимд байрлах амралтын газарт амарч байсан иргэн амь насаа алджээ.

Тодруулбал, Тэрэлж Бумбан-Тур гэх амралтын газарт эрэгтэй хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Баянхонгор аймаг Баацагаан сумын харьяат 55 настай эрэгтэй гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Талийгаач нь архины эмчилгээнд хамрагдаж, архинаас гаргах ерөндөг тавиулаад байсан гэх ба хэргийн газраас архины дуршил бууруулах болон өвчин намдаах эм зэргийг хураан авсан байна.

Талийгаач нь одоогоос найман жилийн өмнө архинаас гаргах ерөндөг тавиулаад байсан ба дээрх эмнүүдийг эмчилгээ дэмжих шаардлагаар хэрэглэж байсан ажээ. Энэхүү хэргийг Налайх дүүрэг дэх цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаха(202.21.126.98) 2020 оны 09 сарын 11

Сэтгүүлч сайт гэхээсээ ичиж үхмээр юм та нар хүний үхлийн шалтгааныг хэзээнээс тогтоодог болчвоо өгсөн гарчиг марчиг мэдээний агуулга зүгээр л хог \n

1  |  0
Монгол улсын иргэн(192.82.71.92) 2020 оны 09 сарын 11

Монгол улс архичидаар дутахгүй ээ өшөө олон архичид үхэх ёстой.

4  |  4
хэл (202.179.3.218) 2020 оны 09 сарын 11

Өчнөөн жил арх уугаад зүрх нь муудсан ч байж болно. зүрх муудсан бол зүрх хаана. архи хэтрүүлэн хэрэглэдэг хүн л ерөндөг тавиулж эмчилгээ хийлгэнэ. ер нь архинаас л болж байгаа юм. эмчилгээнээс болох уу

1  |  1
Худ(66.181.161.62) 2020 оны 11 сарын 25

Ерөндөг тавиулаад 6сар болоод уугаад үхээгүй амьд яваа хүн бноо, үхдэг, реакц өгдөг нтр ёстой худлаан бна лээ

2  |  1
зочин(182.160.1.229) 2020 оны 09 сарын 10

эмчилгээ хийлгээд үхсэн юм шиг гарчиг тавих юи архинаас битгий гар гэж байгаа аяатай 8 жил болсон гэж байна өөр шалгаантай ч өнгөрсөн юм уу оншилоогүй байхад

14  |  3
zz(66.181.161.78) 2020 оны 09 сарын 10

erundug taviulsnaas bolj nas barsan gej bna. Erundugiig horigloj arhidaltiig demjitsgeeye gedeg medee bna. Mongolchuudiig arhiduul shashnaar untuul gej baina.

6  |  1
Зочин(66.181.185.86) 2020 оны 09 сарын 09

Ийм eрөндөг тавиулсан хүн архи ууж болохгүй, шууд рeакци өгөөд үхчихнэ шүү дээ, ум ма ни бад ми хум.архи уусан бсан болов уу?

1  |  1
Top