“Барселона” багийн удирдлагатай зөрөлдсөний эцэст багтаа үлдэхээр шийдсэн Аргентины тоглогч Месси Даваа гарагаас багийн бэлтгэлдээ гарлаа.
Гэхдээ Месси багийн коронавирусний шинжилгээнд ороогүй тул ганцаарчилсан бэлтгэл хийж байна. Лионель гэртээ шинжилгээ өгсөн ч Пүрэв гарагт багийн хамт давтан шинжилгээ өгөх ёстой. Тиймээс Ла Лигийн шинэ дүрэм ёсоор Пүрэв гараг хүртэл хамтарсан бэлтгэлд оролцохгүй.
Сэтгүүлчид Мессиг бэлтгэл дээр шинэ пүүзтэй байсныг онцолсон. Nemeziz Messi 19.1 FG хэмээх энэ загварыг adidas компани өнгөрсөн зургаадугаар сард болох байсан Америкийн Цом тэмцээнд зориулан гаргасан юм. Гэвч тэмцээн цар тахлаар цуцлагдсан тул Месси одоо л өмсөж байгаа нь энэ юм.
Барселона баг Ла лигийн эхний тоглолтоо есдүгээр сарын 27-нд хийх юм. Гэхдээ Месси 16-нд болох Жиронатай хийх нөхөрсөг тоглолтод талбайд гарч магадгүй байна.
Leo #Messi begins preseason training. pic.twitter.com/ygPNpWzjkb
— FC Barcelona (@FCBarcelona) September 7, 2020
Сэтгэгдэл ( 0 )