НБА-гийн Өрнө бүсийн хагас шигшээгийн гурав дахь тоглолт саяхан өндөрлөлөө. Денвер Наггетс баг Лос-Анжелес Клипперс-ийг хүлээн авч, 107:113 ялагдав.
Ялагчдаас Пол Жорж 32 оноо авсан бол Кавай Ленард 23 оноо, 14 самбараар дабл-дабл хийлээ. Харин Денверийн Никола Йокич 32 оноо, 12 самбараар багаа тэргүүлсэн байна.
Цувралд Клипперс 2-1 тэргүүлж эхэлсэн. Дараагийн тоглолт энэ сарын 10 нд явагдана.
Денвер – Клипперс 107:113 (32:33, 27:24, 29:27, 19:29)
AdventHealth Arena
Денвер: Йокич (32 + 12 сам + 8 дам), Мюррэй (14 + 9 дам), Миллсэп (11), Грант (11), Харрис (10 + 6 дам) – гараа; Портер (18 + 10 сам), Моррис (9), Пламли (2), Крэйг (0).
Клипперс: Жорж (32), Ленард (23 + 14 сам + 6 дам), Моррис (12), Зубац (8), Беверли (7) – гараа; Харрелл (11), Уильямс (10), Грин (7), Шэмет (3), Жексон (0), Мэнн (0).
Сэтгэгдэл ( 0 )