Мэргэжлийн боксын WBA, WBO холбооны хөнгөн жингийн аварга, Украины Василий Ломаченко, IBF холбооны аварга АНУ-ын Теофимо Лопес нар аваргын бүс нэгтгэх тулаан хийхээр гэрээ байгуулж, гарын үсгээ зурлаа.
Энэ оны хамгийн том тулааны нэг болох тэдний тулаан аравдугаар сарын 17-нд Лас-Вегаст болох юм.
Теофимо Лопес 23 настай. Риогийн олимпод Хондурасын нэрийн өмнөөс оролцож, эхний тойрогт Францын Софьян Умиад ялагдсан. Мэргэжилд 15 тулалдаж, 15 ялахдаа 12 тоглолтыг хүнд цохилтоор дуусгаж байв.
Харин 32 настай Василий Ломаченко сонирхогчдын боксын элит тамирчин. 2008, 2012 оны олимпын аварга, дэлхийн хошой аварга, нэг мөнгөн медальтай, Европын аварга. Мэргэжлийн рингэнд 15 тулалдаж, 14 ялсан. 10 тоглолтыг цагаас өмнө дуусгаж, нэг ялагдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )