Монгол Улсад мөнгө угаасан ХЯТАДУУДЫГ МАРГААШ ШҮҮНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 30-нд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан байдаг.

Хэргийг шалгах явцад, дээрх иргэд Монгол Улсад мөнгө угаасан, цахим залилан, луйвар хийсэн болох нь тогтоогдсон юм. Улмаар дээрх хэргийг голлон зохион байгуулсан БНХАУ-ын нэр бүхий иргэдийг саатуулж, бусад иргэдийг Монгол Улсаас албадан гаргаад байгаа билээ.

Тэгвэл энэхүү хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лью Тинг Хуа нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлоод байсан юм.

Гэвч яллагдагч Еэ Тиний өмгөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, яллагдагч Лью Тинг Хуагийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нараас шүүх хурал давхацсан болон эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч есдүгээр сарын 9-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тэднийг яллаж буй зүйл ангийн тухайд, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг /Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /залилах/ хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лью Тинг Хуа /Liu Ting Hua/, Жун Хуа /Zhong Hua/, Еэ Тин /Ye Ting/ нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /залилах/ хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жан Хун Чан /Zhang Hong Chang/, Вула /Wula/, Ли Жиa Сэнг/ Li Jia Seng, Ниу Жи Хэнг /Niu Zhi Heng/, Ю Жи /Yu Zhi/, Жау Донг Линг /Zhao Dong Ling/, Пан Жин /Pan Jin/, Лю Жун Вэй /Liu Jun Wei/, Ян Гуй /Yan Gui/, Бай Жун Лиан /Bai Jun Liang/, Ли Янг /Li Yang/, Лю Чианг /Liu Qiang/ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэргэжлийн хүн(202.179.27.226) 2020 оны 09 сарын 08

иХ ХЭМЖЭЭНИЙ ХАХУУЛ АМЛАНА ДАА

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 08

mongoliin hujaa nariig ni bas shyyh bailgui dee....zondoo l mongol nertei iim hereg huideg hymyys baidag gej yaria bainga l yavdag shdee

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 08

Gants mungu ugaasan ch bish naaduul chini mash ih hulgaichuudin neriig helne,

0  |  0
иргэн(64.119.16.199) 2020 оны 09 сарын 08

энэ хүмүүс нэг ч монгол хүний туслалцаагүйгээр хийж байсан юм уу\n

0  |  0
Иргэн (64.119.27.166) 2020 оны 09 сарын 08

Нээлттэй шүүж, олон түмэнд хүргэх хэрэгтэй. 800 хэрэгтэнг хуйвалдаад гаргачихсан юм шиг яриа тасрахгүй гарсаар байгаа шүү дээ.

0  |  0
Top