Өнөөдөр өглөө Киссиммид Дорно бүсийн хагас шигшээгийн тав дахь тоглолт Милуоки Бакс, Майами Хит багуудын хооронд болж, Майами 103:94 яллаа. Цувралд 4-1 давамгайлсан Майами лигийн хагас шигшээд шалгарч байгаа юм.
Майами багаас Жимми Батлер 17 оноо, 10 самбар буюу дабл-дабл хийж, багийн ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Дорно бүсийн финалд тэд Бостон Селтикс, Торонто Рэпторс багуудын ялсантай тоглоно. Энэ цувралд Бостон 3-2 тэргүүлж байгаа билээ.
Милуоки – Майами 94:103 (28:19, 18:33, 19:21, 29:30)
HP Field House
Милуоки: Миддлтон (23 + 6 дам), Дивинченцо (17), Б. Лопес (15 + 13 сам), Мэттьюз (11), Бледсоу (9 + 9 дам) – гараа; Марв. Уильямс (11 + 8 сам), Корвер (3), Коннотон (3), Хилл (2).
Майами: Драгич (17), Батлер (17 + 10 сам + 6 дам), Краудер (16), Адебайо (13), Робинсон (2) – гараа; Хирро (14 + 8 сам + 6 дам), Олиник (12), Игудала (6), Нанн (6).
Сэтгэгдэл ( 0 )