Роналду шигшээ багийнхаа төлөө 100 гоол оруулсан 2 дахь хөлбөмбөгч

2020 оны 09 сарын 09

UEFA Nations League тэмцээний ээлжит тоглолтууд өчигдөр явагдаж, Португалын шигшээ баг Шведийг талбай дээр нь Роналдугийн хоёр гоолоор буулган авлаа. Энэ нь түүний шигшээ багийн төлөө оруулсан 100, 101 дэх гоол нь байв. Ийнхүү агуу португал залуу шигшээ багт 100 гоол оруулсан анхны европ тоглогч болж байгаа юм.

Түүний өмнө 109 гоолтойгоор Ираны шигшээ багийн довтлогч Али Даеи л бичигдэж байна.

Роналду Португалын шигшээ багт 165 тоглохдоо 101 гоол хийсэн. Үүнээс 48 гоолыг 30 наснаасаа хойш оруулжээ.  

Роналду шигшээ багт 17 жил дараалан гоолтой байгаа. Хамгийн амжилттай он жилүүд нь 2004 (7 гоол), 2006 (6), 2011 (7), 2013 (10), 2016 (13), 2017 (11), 2018 (6), 2019 (14).

Тэр 55 гоолыг баруун, 22 гоолыг зүүн хөл, 24-ийг толгойгоор мөргөж хийсэн. 11 нь пенальти, 10 нь торгуулийн цохилтоос оруулсан гоол байлаа.

101 гоол нь Франц, Голландын хоёр шилдэг довтлогчийн гоолыг нийлүүлсэнтэй тэнцэж байна. (51 – Анри, 50 – Ван Перси).

Роналдугаас хамгийн олон гоол алдсан өрсөлдөгч баг Литва, Швед (7 гоол алдсан), Андорра, Армен, Латви, Люксембург (5), Эстони, Фаррер, Унгар, Голланд ( тус бүр 4).

Ираны Али Даеигийн рекордыг давтахад 9 гоол дутуу. Энэ жил шигшээ багууд 6 тоглолт хийх тул Роналду энэ жил шинэ рекорд тогтоох магадлал өндөр байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.67.254) 2020 оны 09 сарын 10

ГЭГЭЭЛЭГ ХҮН

0  |  0
Зочин (122.201.24.46) 2020 оны 09 сарын 10

Хийморьтой залуу шүү.

0  |  0
Top