Ираны сонгомол барилдааны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Мохаммад Бана шигшээ багт дахин ажиллах хүсэлгүй байгаагаа мэдэгдлээ.
Бана энэ талаараа олон нийтийн сүлжээнд бичиж, Ираны бөхийн холбооны тэргүүн Алирез Дабирад утсаар мэдэгдсэн гэнэ.
Ажлаа орхих болсон шалтгаан нь шигшээ багт бэлтгэл хийх зөвшөөрөл өгөхгүй байгаа явдал ажээ. Ираны бөхийн холбооноос Эрүүл мэндийн яамны шаардлагын дагуу цар тахлын үед тамирчдыг бэлтгэл хийхийг зөвшөөрөхгүй байгаа. Харин Мохаммад Бана ийм үед ч шигшээ багт бэлтгэл хийх арга зам байх ёстой гэж маргалдаж байгаа юм.
Мохаммад Бана 2012 оны олимпын наадамд Иран улсад сонгомол барилдааны гурван алтан медаль авчирсан алдартай дасгалжуулагч. Одоогийн байдлаар түүний шавь нар Токиогийн олимпын гурван эрх аваад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )