Байт харваа: ОХУ-ын АШТ-ий бүх медалийг буриад харваачид авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Цар тахлын улмаас удаан хугацаанд тэмцээнд ороогүй ОХУ-ын харваачид анхны тэмцээндээ оролцлоо. Рязань хотод болсон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд 24 мужийн 186 тамирчин оролцож, цэц мэргэнээ шалгалаа.

Гэвч Буриадын эрхий мэргэн харваачидтай эн тэнцүү өрсөлдөх баг гарсангүй, шагналын тавцанд зөвхөн буриад тамирчид л гарсан байна.

Эмэгтэй

1, Соелма Сыренова (РСШОР)

2, Светлана Гомбоева (РСШОР, ЦСП)

3, Инна Степанова (ЦСП)

Эрэгтэй

1, Эрдэм Ирдыниев (РСШОР, ЦСП)

2, Булат Дугаров (Өвөр Байгалийн хязгаар)

3, Сергей Шенхоров (ЦСП)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top