Милуоки багийн тоглогч Яннис Адетокумбо баг нь плей-оффоос хасагдсаны дараа багтаа үнэнч үлдэнэ гэдгээ мэдэгдлээ.
Сүүлийн тоглолтод шагайн гэмтлийн улмаас талбайд гараагүй Яннис “Би өөр багт очихыг хүсэхгүй, гуйхгүй. Ийм зүйл болохгүй. Зарим хүн хананд тулаад өөр тийш явдаг. Харин би трактор шиг л ханыг давж гардаг. Бид илүү хүчтэй болоод ирэх улиралд эргэн ирэх ёстой. Хэрэв лигт түрүүлэх тийм амар байсан бол бүгд л аваргын хэргэмтэй байгаа. Бид ялагдсан. Гунигтай байна. Бид цаашдаа яах ёстой вэ? Ажиллах, бид үргэлжлүүлэн ажиллах болно. Би багийн андууддаа итгэлтэй байна. Хэрэв надаас хамаардаг байсан бол би нэг хөлтэй ч талбайд гарах байлаа. Харин багийн хамт олон маань миний эрүүл мэндийг ялалтаас илүүд үзсэн. Тийм болохоор би энэ багт хайртай” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )