Английн Премьер лигээс Ньюкаслыг Саудын Арабын баячуудад зарахгүй байх шийдвэр гаргалаа.
Тус багийг Саудын Арабын PCP Capital Partners, Reuben Brothers групп худалдан авах санал ирүүлээд удаж байгаа. Энэ группт Саудын Арабын төрийн хөрөнгө оруулалтын сан багтдаг юм.
Ньюкасл багаас тус группыг Саудын Арабын Засгийн газартай хамааралгүй гэх бүх бичиг баримтыг лигт гарган өгсөн гэх боловч Премьер лиг наймааг зөвшөөрсөнгүй. Ийнхүү Майк Эшли багийн эзэн хэвээр үлдлээ.
Сэтгэгдэл ( 0 )