“Барселона” YouTube-ийн 10 сая дагагчтай АНХНЫ БАГ боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

Каталоны “Барселона” багийн YouTube сувгийнхаа дагагчдын тоо 10 саяд хүржээ. Ингэснээр Барса спортын бүх багийн дунд хамгийн олон дагагчтай нь болж байгаа юм.

Спортын ертөнцөд сагсан бөмбөгийн НБА лиг л (14,8 сая) Барсагийн өмнө бичигдэж байна.
 

YouTube суваг Барсад  Diamond Creator Award шагнал гардуулна. АНУ, Испани, Бразил, Индонез, Мексикт тус багийн хамгийн олон дагагч байдаг байна.

Хамгийн олон дагагчтай 10 хөлбөмбөгийн баг:

1. Барселона – 10 сая

2. Реал – 5,92

3. Фламенго – 5,55

4. Ливерпуль – 4,98

5. Манчестер Юнайтед – 3,21

6. Ювентус – 2,88

7. Манчестер Сити – 2,72

8. ПСЖ – 2,56

9. Челси – 2,1

10. Арсенал – 1,96

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top