Видео: Торонто овертаймд цувралыг тэнцүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

Өнөөдөр өглөө НБА лигийн плей-оффын хоёр тоглолттой. Эхний тоглолт болох Дорно бүсийн хагас шигшээд Бостон Селтикс, Торонто Рэпторс багууд зургаа дахь тоглолтоо хийлээ.

Торонто овертаймд 125:122 харьцаатай ялж, цувралын харьцааг 3-3 болгон тэнцүүллээ. Кайл Лоури 33 оноо, Норман Пауэлл 23 оноо авсан байна. Бостон багаас Жейлен Браун, Жейсон Тейтум нар дабл-даблтай тоглолтыг өндөрлүүлжээ.

Бостон Селтикс баг хамгийн сүүлд 2008 онд аварга болсон бол Торонто өнгөрсөн жилийн аварга билээ.

Бостон – Торонто 122:125 OT (25:21, 27:27, 25:33, 21:17, 8:8, 16:19)

HP Field House

Бостон: Браун (32 + 15 сам), Тейтум (28 + 15 сам + 9 дам), Смарт (23 + 11 сам + 10 дам), Тайс (18 + 7 сам), Уокер (5 + 7 дам) – гараа; Уонамейкер (6), Г. Уильямс (6), Р. Уильямс (4), Ожелей (0).

Торонто: Лаури (33 + 8 сам + 6 дам), Ванвлит (21 + 9 сам + 7 дам), Ануноби (13 + 13 сам), Сиакам (12 + 8 сам + 6 дам), Марк Газоль (8) – гараа; Пауэлл (23), Ибака (13), Томас (2), Буше (0).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top