Хөхөө томруулсан 5 тулаанч бүсгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

Холимог тулаанч бүсгүйчүүд спортын амжилтаас гадна гаднах төрхөөрөө олны анхаарлыг татдаг. Сонин хэвлэлийн хуудсанд байнга гарах хүсэл нь тэднийг спортын танхимаас гадна гоо сайхны газарт очиход хүргэдэг. Зарим нь хагалгаанд орох нь ч бий. Ингээд хөхөө томруулсан таван тулаанч бүсгүйг танилцуулья.

Пэйж Ванзант

Пэйж Ванзант

Өнөө цагийн хамгийн алдартай эмэгтэй тулаанчдын нэг бол яах аргагүй АНУ-ын Пэйж Ванзант. Холимог тулаанаас гадна тэр “Ододтой бүжиглэх нь” шоуны од. Мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч. Олон нийтийн сүлжээнд нүцгэн зургаа тавих дуртай Пэйж хөхөө томруулснаа хэлэхээс ичдэггүй.

Пэйдж Ванзант “Тиймээ би хөхөө томруулсан. Би чинь эмэгтэй хүн. Том хөхтэй болох гэж хүсээд болохгүй болохоор худалдаж авсан юм” гэж ярьж байлаа. Ванзант UFC холбоонд найм тулалдаж, тав ялсан.

Рэйчел Остович

Рэйчел Остович

Рэйчел саяхан цар тахлын хөл хорионы үеэр таргалчихлаа гээд зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан. Харин фэнүүд нь улам хөөрхөн болж гэж урам өгсөн. 29 настай Остович нийт 9 тулалдахдаа 4 ялсан. Дээр дурдсан Ванзанттай хийсэн тулаан нь UFC холбооны түүхэн тулааны нэг болон үлджээ.

Йоанна Йенжейчик

Йоанна Йенжейчик

UFC холбооны аварга асан Йоанна Йенжейчик холимог тулааны тод оддын нэг. Хамгийн сүүлд тэр Хятадын аварга Вэйли Чжантой тоглохдоо нүүрэндээ маш том гэмтэл авсан билээ. Тулааны өмнө Вэйли түүнийг хөхөө томруулсан тул жиндээ орж чадахгүй зэргээр шоглож байсан юм.

Перл Гонсалес

Перл Гонсалес

2010 онд UFC-д анхны тулаанаа хийхээр жиндээ ороод байсан Перл Гонсалесийг Нью-Йорк мужийн спортын комиссоос хиймэл хөхтэй тул тэмцээнд оруулахгүй гэсэн шийдвэр хүлээж байлаа.  Удаан заргалдсаны эцэст тэр тулалдсан, гэхдээ ялагдсан юм. Одоо Перл Invicta FC холбооны тамирчин болсон.

Бек Роулингс

Бек Роулингс

Австралийн Бек Роулингс UFC-д долоон удаа тулалдаад  Bellator холбоонд шилжсэн. 2016 онд тэр олон нийтийн сүлжээгээр “Мексикт гоо сайхны хагалгаанд ороод ирлээ. Сэтгэл хангалуун байна. Жинхэнэ мэт л харагдаж байна” гэж бичиж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.43) 2020 оны 09 сарын 10

Ганц цохиод л жагсаалаас гарах хиймэл хөх ийм ажилтай бүсгүйчүүдэд ямар хэрэгтэй юм бол.

0  |  0
Top